"ТМА" ХХК нь 2012 оноос эхлэн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бага, дунд, том оврын суудлын болон ачааны автомашин, нийтийн тээврийн автобус, тусгай зориулалтын автомашин, уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбарт ашиглагдах техник, тоног төхөөрөмжийг өргөн сонголттойгоор түрээслэх үйлчилгээг үзүүлж, захиалгын дагуу ажил үйлчилгээг гүйцэтгэж ирсэн туршлагатай байгууллага юм.
2020 оноос эхлэн бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, төрийн худалдан авалтын тендерийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ гадаад худалдаа, авто машины борлуулалт, авто машины засвар үйлчилгээний төв зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа тэлсээр байна.
Манай компани нь нийтийн тээврийн автобус болон тусгай зориулалтын техник хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ, авто машины борлуулалт, авто засвар үйлчилгээний төвийн үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа бөгөөд хэрэглэгчдийнхээ итгэл, найдварыг хүлээсэн, салбартаа тодорхой байр суурь эзэлсэн байгууллага болж чадсан юм.
Бид Улаанбаатар хот болон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй логистикийн үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор найдвартай, шуурхай үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр ирсэн билээ.