БИДНИЙ ТУХАЙ

"ТМА" ХХК нь 2012 оноос эхлэн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бага, дунд, том оврын суудлын болон ачааны автомашин, нийтийн тээврийн автобус, тусгай зориулалтын автомашин, уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбарт ашиглагдах техник, тоног төхөөрөмжийг өргөн сонголттойгоор түрээслэх үйлчилгээг үзүүлж, захиалгын дагуу ажил үйлчилгээг гүйцэтгэж ирсэн туршлагатай байгууллага юм.

2020 оноос эхлэн бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, төрийн худалдан авалтын тендерийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ гадаад худалдаа, авто машины борлуулалт, авто машины засвар үйлчилгээний төв зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа тэлсээр байна.

Манай компани нь нийтийн тээврийн автобус болон тусгай зориулалтын техник хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ, авто машины борлуулалт, авто засвар үйлчилгээний төвийн үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа бөгөөд хэрэглэгчдийнхээ итгэл, найдварыг хүлээсэн, салбартаа тодорхой байр суурь эзэлсэн байгууллага болж чадсан юм.

Бид Улаанбаатар хот болон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй логистикийн үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор найдвартай, шуурхай үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр ирсэн билээ.

ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭ

2035 он гэхэд Монгол Улсад авто үйлчилгээ болон логистикийн зах зээлд тэргүүлэгч, загвар компани болж, шилдэг байдал, инноваци, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг илтгэх үзүүлэлтүүдийг тогтоох зорилго тавьж байна.

Бид хүний амьдралыг сайн сайхан болгож, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр салбарынхаа хөгжлийг тодорхойлогч байхыг эрхэмлэнэ.

Хэрэглэгчийн аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний зорилт.

Бидний автомашин бүр олон улсын стандартад нийцсэн хатуу аюулгүй байдлын шалгуурыг хангасан байх ба тогтмол үзлэг, засвар үйлчилгээ хийснээр үйлчлүүлэгчдийн аюулгүй, тайван аяллыг бүрэн хангадаг.

Өндөр чанар, хямд үнэ — бидний үнэ цэнийн гол тулгуур.

Бид чанартай, найдвартай үйлчилгээг хэн бүхэнд хүртээмжтэй байлгахын тулд ил тод, өрсөлдөхүйц үнийг санал болгодог. Үнийн хувьд шударга байх нь бидний хэрэглэгчтэй харилцах итгэлийн үндэс гэж үздэг.

Бид үйлчилгээний чанараараа ялгардаг.

Манай найрсаг, туршлагатай хамт олон хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн оновчтой шийдлүүдийг санал болгож, хүлээлтээс нь давсан үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Үйлчилгээ бол зөвхөн харилцаа бус, үнэт харилцан ойлголцол юм.

Цэс

+976 77110042

info@tma.mn

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп 9-р байр, 19 тоот