БИДНИЙ ТУХАЙ

ТMА ХХК нь 2012 оноос автомашин түрээсийн үйлчилгээг үзүүлэн салбартаа өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлэн, үйлчлүүлэгчдийн дунд хэдийн нэр хүндийг олжээ. Манай компани нь Улаанбаатар хот төдийгүй улс орны бүх өнцөг булан бүрд өөрийн түрээсийн автомашинуудаар логистикийн үйлчилгээ үзүүлэн, үйлчлүүлэгчийн цаг, зардлыг хэмнэн, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор найдвартай үйлчилгээг шуурхай хүргэсээр ирлээ.

Бид хувь хүн, албан байгууллагын хэрэгцээнд зориулагдсан бага оврын суудлын автомашинаас эхлэн, туулах чадвар өндөртэй бартаат замын автомашин, эдийн засаг байгаль орчинд ээлтэй цахилгаан автомашин, бага, дунд, их багтаамжийн автобус, уул уурхай, эрчим хүч, зам барилгын бүтээн байгуулалтад ашиглах, техник тоног төхөөрөмж хүртэлх бүх төрлийн автомашинаар үйлчилгээ үзүүлж байна.

Манай компани нь 2023 оноос түүхийнхээ шинэ хуудсыг нээн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн эко технологийн шийдлүүдийг логистикийн салбарт шинээр нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. Ингэхдээ цахилгаан автомашины худалдаа, зорчигч тээврийн эко такси үйлчилгээг нэвтрүүлж аз жаргалтай дэлхийн төлөө зорилготойгоор урагшилж байна.

АЛСЫН ХАРАА

2035 он гэхэд Монгол Улсад авто үйлчилгээ болон логистикийн зах зээлд тэргүүлэгч, загвар компани болж, шилдэг байдал, инноваци, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг илтгэх үзүүлэлтүүдийг тогтоох зорилго тавьж байна.

Бид хүний амьдралыг сайн сайхан болгож, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр салбарынхаа хөгжлийг тодорхойлогч байхыг эрхэмлэнэ.

Бид авто үйлчилгээ болон логистикийн салбарт амжилт, инноваци, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, хэрэглэгч бүртээ найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Харилцан итгэлцэлд тулгуурласан, урт хугацааны тогтвортой, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгоход бидний бүх үйл ажиллагаа чиглэдэг.

Хэрэглэгчийн аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний зорилт.

Бидний автомашин бүр олон улсын стандартад нийцсэн хатуу аюулгүй байдлын шалгуурыг хангасан байх ба тогтмол үзлэг, засвар үйлчилгээ хийснээр үйлчлүүлэгчдийн аюулгүй, тайван аяллыг бүрэн хангадаг.

Өндөр чанар, хямд үнэ — бидний үнэ цэнийн гол тулгуур.

Бид чанартай, найдвартай үйлчилгээг хэн бүхэнд хүртээмжтэй байлгахын тулд ил тод, өрсөлдөхүйц үнийг санал болгодог. Үнийн хувьд шударга байх нь бидний хэрэглэгчтэй харилцах итгэлийн үндэс гэж үздэг.

Бид үйлчилгээний чанараараа ялгардаг.

Манай найрсаг, туршлагатай хамт олон хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн оновчтой шийдлүүдийг санал болгож, хүлээлтээс нь давсан үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Үйлчилгээ бол зөвхөн харилцаа бус, үнэт харилцан ойлголцол юм.

Автомашин түрээс

Автомашин худалдаа

Автомашин засвар үйлчилгээ

Цэс

+976 77110042

info@tma.mn

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп 9-р байр, 19 тоот